УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хотод барилгуудын тэр тусмаа 40, 50 мянгатын хуучин барилгуудын нэг давхрыг нүхэлж, цоолж үйлчилгээ эрхэлж байна. Энэ бол оршин суугчдын аюулгүй байдалд харанга дэлдэж байгаа асуудал. Үүнийг анхаармаар байна" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Анхдагч хуулийн төслийг дагуулж Бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хуульд барилгын нэг давхрыг анхнаасаа үйлчилгээний зориулалтаар бариагүй бол бүртгэлийн байгууллага гэрчилгээ олгохгүй. Нэг давхар нь анхнаасаа үйлчилгээний зориулалттайгаар барьсан бол бүртгэлийн байгууллага үйлчилгээний зориулалттай гэсэн гэрчилгээ олгоно" гэв.
0 сэтгэгдэлтэй