Домогт "The Beatles"-ийн Жон Ленноны хуурцагт бичиж үлдээсэн, дуусгаж амжаагүй нэгэн дууг хиймэл оюун ухааны тусламжтайгаар үзэгчдийн хүртээл болгохоор болсон билээ. Тус дуу нь өчигдөр олон нийтэд цацлаа.
1970-аад оны сүүлээр Ж.Ленноны дуусгаж амжаагүй нэгэн хөгжмийг гүйцээн "Free As A Bird" нэртэй шинэ дуу хийж 1996 онд гаргасан юм. Гэхдээ тухайн үед технологийн хэмжээнд төгөлдөр хуур дагалдан бичсэн моно демо соронзон хальснаас зөвхөн Ленноны хоолойг гаргаж авах боломжгүй байсан тул тухайн үед амьд байсан “Битлз”-ийн гишүүдийг оролцуулан “Now and Then” дууг шинээр зохиосон юм.
0 сэтгэгдэлтэй