Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
2023 оны 11-р сарын 06-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3+8 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 8-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм хүйтэн, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
0 сэтгэгдэлтэй