728 x 90

Ханжоу-2023 Азийн зуны IV Пара наадамд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Ханжоу-2023 Азийн зуны IV Пара наадамд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Азийн зуны спортын IV пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо 2023 оны 10 дугаар сарын 22-28-ны хооронд болж, 44 орны 3000 гаруй тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Манай Улсаас тус наадамд жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон зэрэг спортын 14 төрлөөр 68 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирлээ.
 
Азийн зуны спортын IV наадамд түүхэн амжилт гаргасан тамирчид болон баг дасгалжуулагчдыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад холбогдох удирдлагууд хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ "Спорт хүний бие бялдар оюун санааг хөгжүүлж төлөвшүүлэхээс гадна тууштай хичээллэж тив дэлхийд амжилт гаргана гэдэг асар их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Бусдад үлгэр дуурайл болж, урам зориг өгч Азийн наадамд амжилттай оролцсон Та бүгдээр бахархаж байна. Улам их амжилт гаргахыг хүсье” гэлээ.
 
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ