Д.Мөнх-Эрдэнийг ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь 413-р хорих ангид ял эдэлж байсан. Хоригдож байх үедээ хорих ангийн дарга нь дарамталсан тухай АН-ынхан мэдээлэл хийж байсан. Түүнийг хорих ангийн журмыг зөрчиж ёс бус авирласнаас Д.Мөнх-Эрдэнийг шийтгэсэн байх мэдээлэл байгаа ч хорих ангийн зүгээс түүнийг магадлангаар суллахгүйн тулд ямар нэгэн арга сэдэн шийтгэж байна гэх мэдээлэл ч гарч байсан. Тусгайгын албан хаагчид очиж түүнийг дэгэлсэн гэх мэдээлэл ч бий. Үүнээс болж тэр гэмтэл аван хорих ангидаа эмчлүүлж байсан ч бие нь төдийлөн сайжраагүй байна. Иймд нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэхийн тулд түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 441-р анги руу буюу "Ганц худаг"-руу шилжүүлсэн гэх мэдээлэл байна.
Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад, "Д.Мөнх-Эрдэнийг 441-р анги руу ар гэрийнх нь хүсэлтээр өнгөрсөн 7 хоногт шилжүүлсэн мөн тодорхой хэмжээгээр эмчилгээ хийлгэж байгаа" гэв.
0 сэтгэгдэлтэй