Францын "Dior" компани шинэ сурталчилгаандаа палестин гаралтай загвар өмсөгч Белла Хадидыг оролцуулахаас татгалзан түүний оронд израил бүсгүй Мэй Тагерыг сонгосон тухай Al Bawaba News мэдээлжээ. "Палестиныг дэмжиж буйгаа ил тод зарласан нь түүний карьерт сөргөөр нөлөөлнө гэдгийг Белла Хадид мэдэж байсан. Гэсэн ч өөрийн байр сууриндаа бат зогссоор байна" хэмээн тус хэвлэл онцоллоо. Палестиныг дэмжигчид "Dior"-ын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эсэргүүцэн нийгмийн сүлжээнд #BoycottDior давлагаа эрчимтэйгээр өрнүүлж буй. Компани энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
0
сэтгэгдэлтэй