Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өчигдөр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс түүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаагаад байна. Прокурорын байгууллагаас Д.Нямхүүг тус төвийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.