728 x 90

Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гээд Хотын даргыг дарамталж болохгүй. Би хэлээ хазаад өнгөрөөе

Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гээд Хотын даргыг дарамталж болохгүй. Би хэлээ хазаад өнгөрөөе
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан хуралдаж байна. Хуралдааны завсарлагааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Сөүл" зочид буудлын талбайтай холбоотой асуудлаар "Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй. Би хэлээ хазаад өнгөрөөе. 


“Д.Өнөрболор /УИХ-ын гишүүн Д.Өнөрболор/ өөртөө 50 зогсоолтой байх ёстой юм уу, Улаанбаатар хотын хоёр сая иргэд тайван орчинд хүүхдийн парк дээрээ алхах уу гэдгийг л хэдүүлээ сонгоё. Сонгууль дөхөж байна, яршигдаа л гэж бодож байна.  Хүүхдийн паркийн ерөнхий төлөвлөгөө нь огт машин байхгүйгээр батлагдсан юм. Би Д.Өнөрболороос айгаад тэнд нь зогсоол шийдье гэвэл Авлигатай тэмцэх газарт  дуудагдана. Тэрийг би өөрчилчихсөн зүйл байхгүй, хот байгууллалт дээр аль эрт батлагдсан байдаг.


Парк руу хүн орж ирэхээрээ тайван алхаж явах орчин. Гэтэл энд тэндээс машин гараад ирэхвий гэдэг айдас хүйдэстэйгээр явах ёсгүй. Намайг Улаанбаатар хотын захирагчаар ирэхээс өмнө төлөвлөгөө нь батлагдсан гэв.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Дулам аа 66.181.180.75
    6 сарын өмнө

    Өнөрболор хужаа хүүхнийг өөгшилүүлээд бгаарай тэнэг сонгогчид оо. Хятад хүн хүн биш шүү

Шинэ мэдээ