728 x 90

Л.Гантөмөр сайдаас оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ

Л.Гантөмөр сайдаас оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэгэн томилгоог хийжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Эдийн засаг, хөгжлийн яамнаас буюу Л.Гантөмөр сайдаас оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон" гэлээ.  УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн твиттер хуудаснаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ