728 x 90

Арваннэгдүгээр сарын 8-наас нийслэлд тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана

Арваннэгдүгээр сарын 8-наас нийслэлд тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүйгэж мэдэгдлээ. Түүний хэлснээр  “Нийслэлчүүд цаашид энэ байдлаар явбал Улаанбаатар хотын хүн ам 2 саяд хүрч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж 25 хувь болж буурахаар байна.


Оргил ачаалалтай үеийн машины хурд явган хүний хурдад дөхөхөөр тооцоолол гарсан. Түгжрэлийн урт 200 км хүрэхээр тооцоолол гарсан. Нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэлд хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосугай гэсэн тогтоол гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Одоо нийслэлд байгаа машины тоо 55 мянгаар хэтэрсэн байна.


 Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарласан Хотын даргын захирамж гарсан" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ