Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад буй. Өнөөдрийн байдлаар манай улсад 600 мянга орчим жуулчин ирж, нэг тэрбум ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт төвлөрүүлээд байна.
Түүнчлэн уг аяны хүрээнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тус яамнаас “Зорилтот зах зээлийн орнуудад Монгол улсыг сурталчлан таниулах хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, БНСУ-д болсон “Travel show 2023” үзэсгэлэнгийн үй ажиллагаанд манай улсын тур операторууд оролцож, Монголыг тус экспогийн гол түншлэгч, зочин улсаар шалгаруулж, оролцуулсан. Мөн Япон улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Tourism expo Japan 2023” үзэсгэлэнд холбогдох ААН, төрийн өмчийн компани, олон улсын байгууллагууд Монгол Улсыг сурталчлан, “Ирээдүйн хаалгыг нээцгээе” үзэсгэлэнд амжилттай оролцсон байна.
Хөрш болон гуравдагч орнуудтай холбогдох гэрээ, төлөвлөгөөг хамтран баталсан. Тодруулбал, Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын долоодугаар уулзалтын үеэр “Түмэн газрын цайны зам” буюу аялал жуулчлалын маршрут байгуулах, сурталчлах, хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Цаашлаад аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Монгол, БНХАУ хоёр улсын Засгийн газар хэлэлцээр хийсэн” хэмээлээ.
0 сэтгэгдэлтэй