УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан /2025.11.06/ Авлигатай тэмцэх газарт очиж, яллагдагчаар татах тогтоолтойгоор танилцаж, гарын үсэг өчигдөр зурсан байна.
Тэрбээр яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зураагүй бол түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах нөхцөл бүрдэхээр байсан билээ.
Түүнийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар АТГ-аас өнгөрсөн долоо хоногт /2025.10.30/ мэдээлж байсан юм.
0 сэтгэгдэлтэй