728 x 90

Олон улсын хэвлэлүүд “SUITS” ОАК-ны монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс цацагдах гэж буйг онцолжээ

Олон улсын хэвлэлүүд “SUITS” ОАК-ны монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс цацагдах гэж буйг онцолжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Олон улсын хэвлэлүүд Монгол улсад Америкийн NBC студийн бүтээл “SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн цагцагдах болсныг онцолсон байна. Энэ цуврал нь 2011 оноос 2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс 4 дэх улс нь болж байгаа юм.

Америкийн нэгдсэн улсын NBC Universal-ын SUITS олон ангит цувралын амжилтуудаас дурдвал:



  • Эрэгтэй үзэгчдийн судалгаагаар 2011 оноос хойших АНУ-д хийгдсэн хамгийн өндөр үзэлттэй олон ангит цуврал
  • 2019 онд гарсан хамгийн сүүлийн 9-р цуврал нь тухайн ондоо Америкийн хамгийн олон үзэгчтэй цуврал
  • 2011-2019 онд цацагдаж байх бүх цаг хугацаандаа кабелийн телевизийн хамгийн олон үзэгчтэй цуврал.
  • Netflix US-ийн “Шилдэг цуврал”-р тодорч байсан
  • Америкийн нэг долоо хоногт хамгийн удаан их үзэлттэй цуврал
  • Америкийн нэгдсэн улс даяар тасралтгүй 6 долоо хоногийн турш хамгийн их үзэлттэй цуврал
  • Нэтфликс дээр зургаан долоо хоногийн турш 20 тэрбум минутын үзэлттэй байсан. 
  • Сүүлийн 3 жилд олон улсын нэтфликс дээрх ранк: Герман, Бразил, Мексик, Швед, Австралид топ 5-д, Франц, Итали, Канад, Япон, Англид топ 10-т тус тус орсон.

2012 оноос 2018 оны хооронд АНУ-ын кино наадмаас “Шилдэг олон ангит кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг туслах жүжигчин”-ий шагналуудыг хүртэж байсан бөгөөд уг хит цуврал нь Гаднын бусад орнуудад хийгдсэн амжилтаас дурдвал:

Япон улсын Suits олон ангит цуврал:


  • Эхний цуврал нь эфирт цацагдаж байх хугацаандаа хамгийн их хандалттай олон ангит цуврал
  • Хоёр дахь цуврал нь 2020 он дахь Fuji tv-ийн топ 5 remake бүтээлийн нэгээр шалгарсан.

Солонгос улсын Suits олон ангит цуврал:

  • Эфирт цацагдсан цагаасаа эхлэн, нийт 4 тэрбум минутын үзэлтээр хандалт авсан
  • Эфирт цацагдах хугацаандаа үзэлтийн тоогоор топ 1-р хандалт. 
  • 2018 оны KBS 2 телевизийн топ 10-н драмын нэг.

Монгол улс - Suits олон ангит киноны гол дүрүүд: Чинзориг, Самданпүрэв.

“Оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ” уриатай Монгол тв анхныхаа олон ангит киног өлгийдөн авч, үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.  Америкийн Нэгдсэн Улсын NBC Universal-ын SUITS олон ангит кино нь шилдэг хуулийн фирмийн шилдэг өмгөөлөгчдийн талаарх түүхийг өгүүлдэг. Suits Монгол олон ангит киноны хувьд ч, үнэний төлөө тэмцэх, гол дүрийн шударга өмгөөлөгчдөөр Монголын хуулийн ертөнцийг танилцуулж, анги бүр дээрээ нийгэмд тохиолдож буй асуудлуудыг илэрхийлэхийг тусгасан.

Анхны бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд оюуны таашаал өгөхийн зэрэгцээ Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ дэвшил, өнгө төрхийг нэмэхийг зорьсон билээ.

Иймд, OTT, драма хурдацтай хөгжиж буй өнөө үед Солонгосын драма продакшны системийг жишиг болгож, Монголын зураг авалтын арга техниктэй  хослуулан, шинэлэг бөгөөд чанарын өндөр түвшний гүйцэтгэл, хийцтэй бүтээл гаргахыг зорьсон юм. 

Suits Монгол олон ангит киноны арын албанд Солонгосын шилдэг кино уран бүтээлчид хамтран ажилласан. Үүнд ерөнхий продюсераар Солонгосын кино продюсерын холбооны дэд тэргүүн, Солонгосын урлагийн их сургуулийн кино тэнхимийн эрхлэгч Чой Юн Бэ, Ерөнхий найруулагчаар 2010 оноос хойш Солонгосын “комикс” зохиолуудын зохиолч, продюсераар ажиллаж, 2021 онд найруулсан “I don’t fire myself” киноны найруулагч И-Тэ-Гём, Зөвлөх зураглаачаар Солонгос топ 5 зураглаачийн нэг, бидний мэдэх Солонгосын топ нэг ангит кинонуудын ерөнхий зураглаач  Ким Хён Гү, Тайзны ерөнхий зураачаар Солонгосын анхны эмэгтэй ерөнхий зураач Шин Бу Гён нар тус тус ажиллажээ.
Харин киноны пост продакшн буюу эвлүүлгийг Солонгосын нэтфликс болон Холливүүдэд цацаж буй олон C-47 студи, өнгө тавилтыг Солонгост өнгө тавилтын чиглэлээр дагнаж ажиллаж буй Ким Жэ Мин нар ажилласан билээ.

Мөн Монголын кино урлагт хүч түрэн орж буй шилдэг залуус, Монгол тв-ийн ажилчдын хамтаар нийт 100 гаруй арын албаны уран бүтээлчид, 200 гаруй гол болон туслах жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр, 4 сарын турш тасралтгүй зураг авалт хийгдсэн Suits олон ангит киног Монгол телевизээр 12-р сарын 3-ны Ням гаргаас эхлэн хүлээн авч үзээрэй. Мөн онцгой эрхтэйгээр зөвхөн ORI -оос хүлээн авч үзэх боломжтой юм. 

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ