728 x 90

Өгсүүр, алслагдсан болон зуслангийн замуудад бодис цацаж байна

Өгсүүр, алслагдсан болон зуслангийн замуудад бодис цацаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 15-ны 01:00 цагт орсон цаснаас үүсэх халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, зам цэвэрлэгээний 24 байгууллага 35 машин техник, 650 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад 98.7 тонн давс, есөн тонн тусгай зориулалтын бодис цацаад байна. Өнөөдрийн байдлаар 2299.6 тонн давс, 2507.6 тонн бодисын нөөцийн үлдэгдэлтэй байгаа аж.  Өнөөдөр Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ