Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт шалгаж эхэлсэн байдаг.
Түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.05.28/ 13:30 цагт СБД-ийн ЭХАШШ-д товлогдсон байна.
0 сэтгэгдэлтэй