Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон-ресорт” амралтын газарт УСУГ-ын ажилтан, ажиллагсад хамт олноороо амарсан гэнэ. Энэ үед 33 настай Б.М гэх залуу согтуудаа 44 настай М.Ш-ийг заазуураар хоёр ч удаа зүсэж гэмтээсэн гэнэ. Өдгөө энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж буй бөгөөд хохирогч, холбогдогчдын хооронд маргалдах шалтгаан юу байсныг тодруулах, эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоох ажиллагаа явуулж буй аж.