Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газарт суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж, хоёр хүн гэмтжээ.
Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд круйзер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж, 72 настай, 69 настай эмэгтэй нар гэмтжээ. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тэднийг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
0 сэтгэгдэлтэй