Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-19-нд болов. Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцож, таван алтан медальтай багийн дүнгээр гуравдугаар байр эзлэв. Онцолбол, тэднээс тэмцээний -125 кг-ын жинд өрсөлдсөн загвар өмсөгч А.Чингүүн алтан медаль хүртэж, дэлхийн цомын хошой аварга боллоо.
Гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн жил Киргизстан улсын Бишкек хотод болоход Монголын тамирчин А.Чингүүн алтан медаль хүртэж байв.