Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад зохиогдсон шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрийн Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авчээ. Тухайлбал, Унгар улсад болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.
Дараа нь Болгар улсад болсон ОУТХ-ны тэмцээний 3000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртсэнээр Нидерланд улсад ирэх сарын 2-4-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авчээ.
0 сэтгэгдэлтэй