728 x 90

Ливанд пейжерүүд дэлбэрснээс есөн хүн амь эрсдэж, 2800-аад хүн гэмтжээ

Ливанд пейжерүүд дэлбэрснээс есөн хүн амь эрсдэж, 2800-аад хүн гэмтжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ливаны нийслэл Бейрутад Хезболла бүлэглэлийн гишүүдийн биедээ авч яван ашигладаг харилцааны төхөөрөмж болох пейжер нэгэн зэрэг дахин дэлбэрч 20 хүн амь үрэгджээ.Мягмар гарагт мөн пейжерүүд орон даяар зэрэг дэлбэрсний улмаас есөн хүн амь үрэгдэж, 2800 орчим хүн шархадсан юм. Нэгэн зэрэг ийм олон төхөөрөмж дэлбэрсэн нь олон нийтийг цочроож, гайхшируулсан үйл явдал болоод байна. Одоогоор яагаад дэлбэрсэн шалтгааныг тодорхой болгоогүй байгаа ч Хезболлагийн талаас Израилыг буруутгаж буй. Төхөөрөмжийг хакердах замаар батарейг нь хэт халааж дэлбэлсэн эсвэл үйлдвэрлэл, тээвэрлэлтийн явцад тэсрэх бөмбөг суулгаж, тодорхой код хүлээн авахад дэлбэрэхээр программчилсан ч гэж таамаглаж байгаа юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ