728 x 90

23 настай бүсгүй 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилд амжилттай авирчээ

23 настай бүсгүй 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилд амжилттай авирчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

23 настай бүсгүй Эверэстийн 14 оргилд авирсан хамгийн залуу эмэгтэй боллоо. 


23 настай англи бүсгүй 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилд амжилттай авирч чадсан тухай Их Британийн “The Guardian” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Адриана Браунли хэмээх бүсгүй хамгийн сүүлд далайн түвшнээс дээш 8027 метрийн өндөрт орших Түвдийн Шишапангма оргилд хүчилтөрөгчгүйгээр авирсан байна. Ингэснээр А.Браунли Эверэстийн оргилуудыг эзлэх зорилго тавиад гуравхан жилийн дараа 8000 метрээс дээш 14 оргилд амжилттай авирсан хамгийн залуу эмэгтэй болов. Тэрбээр "The Times" сонинд өгсөн ярилцлагадаа, сүүлчийн оргилд ойртох тусам сэтгэл хөдлөн уйлж байснаа дурсаж, “Оргил дээр гарах мөч хамгийн гайхалтай байсан бөгөөд 8000 метр өндөр 14 дэх оргилдоо амжилттай авирч шинэ түүх бүтээсэндээ дахин уйлж баярын нулимс унагасан” гэжээ.


Лондонд төрж өссөн, эдүгээ их сургуулийн оюутан А.Браунли багаасаа уулчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд найман настайдаа дэлхийн хамгийн өндөр оргилд авирсан хамгийн залуу хүн болохыг зорилго тавьж байжээ. 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилд Эверэст, Канченжунга, Лхоце, Макалу, Чо Оюу, Даулагири 1, Манаслу, Нанга Парбат, Аннапурна 1, Гашербрум 1, Броад, Гашербрум 2, Шишапангма ордог ажээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Augie 202.55.188.110
    4 долоо хоногийн өмнө

    Мундаг юмаа

Шинэ мэдээ