Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 06 минутад Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг гудамжны тоотод “Монгол гэр шатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус тоотод оршин суух “А” нь 5 хоногийн өмнө насанд хүрээгүй 14 настай, эрэгтэй “О” гэгчтэй маргалдсан байна.
Улмаар “О” гэгч нь 11 дүгээр сарын 21-ний өдөр “А”-ийн гэр эзгүй байх үед нь Монгол гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасныг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цахим орчинд нийтлэгдсэн согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтсан, гэрт нь хүн байсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл тул үүгээр залруулж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
0 сэтгэгдэлтэй