Нэгэн иргэн талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Тэрбээр "Өнөөдөр орой ээж минь 19-өөс гэртээ харих замдаа автобусанд цүнхээ гээчихжээ. Дотор нь паспорт, банкны картууд, утас, бэлэн мөнгөтэй байсан юм билээ. Олон хүнтэй чихэлдэж явсан тул настай хүн анзааралгүй буугаад гэртээ ирсэн хойно мэдэн өөрийн утасруугаа залгаж, ашгүй жолооч цүнхийг нь аваад далд хийчихсэн байлаа. Ч:80 (Халдвартын эмнэлэг- Хангарьд цогцолбор) буюу 1597УЕХ улсын дугаартай автобусны жолооч Долгорсүрэн танд маш их баярлалаа. Ээж минь мөн ч сайн хүү таарлаа гээд цүнхээ барьчихсан инээд цацруулан орж ирлээ. Дахин дахин баярлалаа. Таны алтан шар зам өлзийтэй байг. Өөрийг нь хартал шэйрлэж өгөөрэй" хэмээжээ.
0 сэтгэгдэлтэй