728 x 90

Салаавч гаргасан жолоочийг 20 000 төгрөгөөр торгож, шалгаж эхэллээ

Салаавч гаргасан жолоочийг 20 000 төгрөгөөр торгож, шалгаж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд иргэн "Б" нь автомашинтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан. Энэ үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийжээ. Шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн байдаг. Хуулийн байгууллагынхан  Иргэн "Б"-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн  хэмээн үзсэн байна. Ингээд түүний ёс бус  үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс бусдад салаавч гаргаж танхайрсан үйлдэлд зөрчлийг хэрэг нээн шалгаж  эхэлсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ