728 x 90

Үндэсний бөхийн “Пепси” алтан цомын барилдааны сугалаа боллоо

Үндэсний бөхийн “Пепси” алтан цомын барилдааны сугалаа боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулдаг үндэсний бөхийн “Пепси” алтан цомын барилдааны 2023-2024 оны улирлын хэсгийн шат ирэх сарын 1-нд эхэлнэ. Тэгвэл тус барилдааны хэсгийн шатны сугалаа өчигдөр орой болов. Сугалаанд өнгөрсөн жилийн шилдэг наймаас гадна урьдчилсан шатнаас шалгарсан найм, нийт 16 баг оролцсон юм.

Сугалааг танилцуулъя.

А хэсэг: Увс, Завхан, Орхон, Өмнөговь

В хэсэг: Архангай, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар

С хэсэг: Ховд, Баянхонгор, Төв, Дорноговь

D хэсэг: Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр

Хэсэг тус бүрээс хоёр, нийт найман баг хасагдах шатанд үлдэнэ. Улмаар дунд шөвөгт шалгарсан найман баг хасагдах журмаар өрсөлдөж цомын эзэн тодрох ажээ. Өнгөрсөн жил шилдэг найман баг тойргоор барилдаж байсныг ийнхүү өөрчилсөн байна.

Дашрамд дурдахад, “Пепси” алтан цомын төлөөх анхдугаар барилдаанд Архангай аймгийн баг түрүүлж, Булганы бөхчүүд удаалж байв. Тэгвэл тэд энэ удаа хэсгийн шатанд хоорондоо таарсан нь бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ