Дорноговь аймгийн Сайншанд суманд Улс тунхагласны 99 жилийн ойн барилдаан өнөөдөр болж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Түрүү бөх Э.Мөнхжаргал энэ жилийн Улсын баяр наадмын дөрвийн даваа буюу цолны өмнөх даваанд улсын заан Б.Бат-Өлзийд унаж байв. Даагаа нэхсэн Э.Мөнхжаргал арслан Цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтой түрүүлсэн анхны бөгөөд цор ганц бөх юм. Их шөвгийн гуравт улсын начин Д.Хүдэрбулга шалгарлаа. Энэ барилдаанд улсын заан хоёр, улсын харцага дөрөв, улсын начин 13 бөх барилдсан бөгөөд нэгийн даваанд улсын цолтнуудаас О.Түмэн начин унажээ.