Хүүхэд залуусын дунд алдартай "Mobile Legends:Bang Bang" тоглоомын дэлхийн аваргын сүүлийн шат Филиппин болон Малайз улсуудад эхэлсэн. Нийт 900 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Team Lilgun" оролцож буй. Тэд урьдчилсан шатнаас тэмцээнээ эхлүүлсэн бөгөөд нийт дөрвөн тоглолт хийсний эцэст ганц ч хожигдолгүй үндсэн хэсэгт оролцох эрхээ авлаа."Team Lilgun" нь Хятадын "KeepBest Gaming", Аргентины "Imperio", Оросын "Umbrella Squad", Лаосын "Niightmare Esports" багуудыг тус тус буулган авчээ.
"Team Lilgun" үндсэн шатны С хэсэгт "AP.Bren", " Burmese Ghouls", " Team Flash" зэрэг багуудтай өрсөлдөнө.
0 сэтгэгдэлтэй