728 x 90

17 хүүхдэд тариаг урьдчилан соруулж бэлдсэн сувилагчид ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна

17 хүүхдэд тариаг урьдчилан соруулж бэлдсэн сувилагчид ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ЭНЭМҮТ-2 буюу Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд 11 дүгээр сарын 23-ны өдөр 22:00 цагийн тариаг андуурч хийсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан . Тухайн тариаг хийлгэсний дараа хүүхдүүдийн биеийн байдал муудан бөөлжиж, таталт өгч, ухаан алдсан талаар эцэцг эхчүүд мэдээлсэн.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Эмнэл зүйн тусгай баг гарган хүүхдүүдийн биеийн байдлыг ажиглаж, зөвлөгөө өгч байгаа. Мөн хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн баг ажиллаж байна. Одоогоор тариа хийсэн сувилагч нарт ямар нэг арга хэмжээ аваагүй байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Энэ хэргийг  ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсээс хэргийг шалгаж байгаа юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ