728 x 90

Д.Тогтохсүрэн: Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 1.5 сая нь хуурамч хаяг байна

Д.Тогтохсүрэн: Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 1.5 сая нь хуурамч хаяг байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -Албан бус мэдээгээр Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бий гэсэн мэдээлэл бий. Үүний 1.5 саяыг нь хуурамч хаяг гэж үздэг юм байна. Сонгууль дөхөж улстөрчдийг харлуулах боллоо. Жирийн үед ч "гөвж" л байна. Сонгуулийн үеэр гүтгэсэн, доромжилсон, харлуулсан хуурамт хаягуудыг илрүүлэх боломж бий юү. Бид энэ чиглэлээр хууль гаргасан боловч Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээгээд авчихсан. 

Бас хиймэл оюун ухаанаар хүний хийгээгүйг хийсэн, хэлээгүйг хэлсэн болгож харуулдаг боллоо. Үүнийг ашиглаж хууль зөрчсөн хүнийг илрүүлэх, хариуцлага тооцох боломжтой юу?

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: -Таны хэлж байгаа үнэн. Манай улс фэйсбүүкийн хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж байгаа. Цагдаагийн байгууллага хуурамч хаягуудыг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Би томилогдсоноосоо хойш 40 хүний бүрэлдэхүүнтэй Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгосон. Гэхдээ бидэнд техникийн боломж дутуу байгаа. 2023 онд цахим орчин дахь гэмт хэргийн илрүүлэлтийг 53.4 хувьд хүргэсэн. Үүнийг илүү үр дүнтэй болгох боломж бий гэж харж байгаа. Үүний тулд Харилцаа, холбооны зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж үйлчилгээ үзүүлж буй сувгуудад хяналт тавих боломжтой

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ