728 x 90

О.Алтангэрэл: Цацагдсан мэдээлэл дунд цагдаагийн нууцад хамаарах мэдээлэл байсан

О.Алтангэрэл: Цацагдсан мэдээлэл дунд цагдаагийн нууцад хамаарах мэдээлэл байсан
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийж байна. Тэрбээр ярихдаа


"Зориудаар мэдээлэл тараасан асуудалд ажлын хэсэг гарсан шалгаж байгаа. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж үзэж байгаа.  Цацагдсан мэдээлэл дунд цагдаагийн нууцад хамаарах мэдээлэл байгаа. Харин халамжтай холбоотой зураг өөр байгууллагад хадгалагдаж байсан. Хохирогчийг эмзэг үед энэ мэдээллийг тавьсан. Мөн талийгаачдийг  архи уусан гэсэн мэдээлэлд  байсан. Энэ бол ташаа мэдээлэл байсан.  Монгол улсын иргэний хувийн мэдээллийг албан тушаалтан  хэн ч бай олон нийтэд задруулж болохгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрэв цагдаагийн байгуулгаас энэ мэдээлэл гарсан  бол энэ  зөвхөн албан хаагчийн асуудал биш ЦЕГ-даргад хариуцлага  тооцоно.

Хохирогчийг хуулийн байгууллага хамгаалах болно. О.Одбаярыг хохирогчоор тогтооно. О.Одбаяр үлгэр жишээ алба хаагч юм билээ. Яг одоо бидний хийж чадах  зүйл  бол О. Одбаяртай холбогдож, түүнийг хамгаалтад авна. Үүнийгээ хийх болно" гэлээ





0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ