Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль улс орон даяар эхэллээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 2393 тойрогт ард түмнийг төлөөлөх 8155 мандатын төлөө өрсөлдөхөөр байгаа юм.
Тухайлбал хуулийн дагуу :
- 21 аймгийн ИТХ-д нийт 545 тойрогт 771 мандат
- Нийслэлийн ИТХ-л нийт 23 тойрогт 45 мандат
- Сумуудын ИТХ-д нийт 1634 тойрогт 7048 мандат
- Дүүргүүдийн ИТХ-д нийт 152 тойрогт 291 мандат олгохоор байгаа юм.
ИТХ-ын сонгуульд нийслэлд 10 нам, 1 эвслээс нийт 282 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ удаагийн орон нутгийн сонгууль мажоритар системээр явагдана. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан.
Нийслэлд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас 45, Үндэсний эвслээс 27, Иргэний зориг ногоон намаас 45 нэр дэвшигч өрсөлдөнө.
Өнөөдөр 07:00-20:00 цаг хүртэл орон даяар санал хураалт явагдах тул иргэд та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
0 сэтгэгдэлтэй