728 x 90

Л.Оюун-Эрдэнийн "Ухаахудаг" тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ

Л.Оюун-Эрдэнийн "Ухаахудаг" тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.24/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн "Ухаахудаг" тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ. 14.00 цагт буюу үдээс хойших чуулганаар хэлэлцэхээр товложээ. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр эл санаачилгыг гаргажээ.

Тухайн түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд,

1/Өмнөговь аймгийн Цоггцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах;

2/Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах;

3/Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ