728 x 90

Хот хоорондын автобусанд төрсөн хүүд БҮХ НАСААР нь автобусаар ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрх олгожээ

Хот хоорондын автобусанд төрсөн хүүд БҮХ НАСААР нь автобусаар ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрх олгожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УЛААНБААТАРААС УВС чиглэлийн ХОТ ХООРОНДЫН АВТОБУСАНД энэ сарын 15-нд жирэмсэн эх амаржсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Автобусанд төрсөн хүүд Н.ДАШБААТАР гэж нэр хайрласан байна. Хүүд болон хүүгийн эцэг эхэд тус автобусны "Түмэнд нээлттэй хязгаарынхан" ХХК-ны ХАМТ ОЛОН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ. Хүүд тус компанийхан бүх насаар нь үнэгүй автобусаар зорчих эрх, ээжид нь хүүтэйгээ 12 нас хүртэл нь зорчих эрх олгожээ. Мөн хүүд хадгаламжийн дэвтэр нээж өгсөн байна.

 Эргэн сануулахад,


 Улаанбаатараас Увс аймаг явах замд үүрээр автобусны зорчигчид жирэмсэн ээжийг эх барьж авсан явдал энэ сарын 15-ны өдрийн үүрээр болсон юм. Үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч оюутан жирэмсэн охин гэнэт өвдөөд төржээ. Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж авч, Завхан аймгийн Сонгино сумын эмч сувилагч нар хүйг нь салгаж, хүлээж авсан. Автобусны жолооч болон хамт явсан бүх зорчигчид сэтгэлийн хандиваа цуглуулж өгөн, эх хүү хоёрт ерөөл өргөөд хөдөлсөн байдаг. Автобусны жолооч Барсайхан: Улаанбаатараас 23-уулаа гараад 24-үүлээ болоод нутагтаа ирлээ. Автобусанд маань анхан шатны тусламжийн бинт, самбаа даавуу зэрэг эд зүйлс байнга явдаг. Самбаа даавуугаар хүүхдийг өлгийдөж авсан.  Ээж, хүү хоёр эрүүл саруул, сэтгэл сайхан байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.

Автобусанд жирэмсэн эхийг төрүүлэх үед эрэгтэй зорчигчид гадна гарч хүлээжээ. Автобусны жолооч ягаан өнгийн цэвэрхэн даавуунууд гаргаж өгснөөр нярайг өлгийдөж, эхийнх нь биед нааж явсаар Завхан аймгийн Сонгино сумын эмнэлэгт эх, хүүг хүргэсэн байдаг. Автобусанд мэндэлсэн хүүгийн аав автобусны зорчигчидтой уулзаж, талархлаа илэрхийлж, эх барьж авсан настай эгчид 20 мянган төгрөг өгч, "баярлалаа" гэж талархлаа илэрхийлсэн гэдэг .


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ