2016 оны сонгуулийн өмнө Засгийн газраас "Сайн хувьцаа" хөтөлбөр хэрэгжүүлж "Эрдэнэс-Тавантолгой" компанийнхаа 1072 хувьцаанаас зарах хүсэлтэй иргэдийн хувьцааг худалдан авч эхэлсэн. Ингэхдээ нийт хувьцааных нь 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авсан юм. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Иргэдээс худалдаж авсан "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааг буцаан олгох тогтоолын төсөл санаачилсан юм. Уг тогтоолын төслийг нь УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ.
Тогтоолын төсөлд “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцааг бүтнээр нь буюу хэсэгчлэн худалдаж авч тус компанид төвлөрүүлсэн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх, иргэдийн эзэмшилд байсан хувьцааг худалдан авахтай холбоотой гарсан зардлыг иргэдэд буцаан эзэмшүүлж байгаа хувьцааны ногдол ашгаас суутгах замаар улсын төсөв болон хувь иргэнд эдийн засгийн ямар нэгэн дарамтгүйгээр шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай” хэмээн тусгажээ.
0 сэтгэгдэлтэй