728 x 90

Завхан аймгийн Баянхайрхан суманд Усны даваа хаагдаж автомашин явах боломжгүй болжээ

Завхан аймгийн Баянхайрхан суманд Усны даваа хаагдаж автомашин явах боломжгүй болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Завхан аймгийн хойд чиглэлийн сумдын нутгаар цас орж шуурсаны улмаас Улсын чанартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн А18 дугаартай авто замын 518 дахь километрт /Сонгино сумын шар нуруу багийн нутаг Дөрвөлжийн нуур гэх газар/, Баянхайрхан сумын Төөнтийн даваа, Асгат сумын Усны даваа хаагдаж автомашин явах боломжгүй болоод байна. Иймд иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлаа ханган, өвлийн дугуй тавьж замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.
Мөн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ