Х Богдын ээж Н.Мөнхнасан " Хүн амын тал нь хүүхэд байхад энэ улсад хүүхдэд ээлтэй зүйл нэг ширхэг ч алга!! Хүү маань эх нялхаст гэнэтийн жижиг хагалгаанд оров.
Хэдэн жилийн өмнө агаарын бохирдлоос болж хатгаа тусч энд хэвтэж байсныг санахад байр сав ариун цэвэр дээрдсэн юм нэг их алга. Яаралтай тусламж, 24 цагийн үйлчилгээ, цөөхөн хэдэн эмч нарын яах аргагүй халуун цэгийн туршлагыг бараадан эх нялхаст л бүгд ирцгээдэг. Бид компаниараа яаралтай тусламжийн дотор, гадна тохижилтын ажлыг сайн дураараа өөрсдийнхөө зардлаар хийж өгч буй билээ. Жилд тэрбум тэрбумаар л бас л та бидний төлдөг татварын мөнгөөр төсөвждөг.
Улсын хамгийн том хүүхдийн нэгдсэн эмнэлгээ олон улсын жишигт аваачдаггүй юм аа гэхэд үйлчилгээний хувьд сайжруулчих зүйлс их харагдлаа. Ихэнх эцэг эхчүүд хэл ам хийгээд яахав, арайхийж хүүхдээ эмчлүүлж байж гээд л ум хумгүй алга болж өгнө. Эх орондоо хувь нэмэр болчих санаатай үйлдэл бүрээ хичээнгүйлэн зүтгэж байхад үрс маань хортой агаараар эд эсээ хорлон сүйтгүүлж байна, зүгээр хараад суумааргүй л байх юм.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн мэс засалд олгой, буглаа, хатги гэж ирдэг нялх жаахан үрс маш их олноороо ордог гэнэ. Ямар их өвдөж, зовж шаналж байна аа энэ олон гэм зэмгүй нялх үрс тэднийг тэвэрсэн ээжүүдийн нуруу, эмч сувилагчийн ажлын ачаалал энд өдөр шөнөгүй буцалж байна. Хүн амын тал нь хүүхэд байхад энэ улсад хүүхдэд ээлтэй зүйл нэг ширхэг алга.
Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл мэнд, хүнс, боловсрол, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал бүгд асуудалтай. Эцэг эхчүүд үнэндээ хүний нутагт шал угаагаад ч хамаагүй цэвэр агаар эрүүл хүнс орчинд хүүхдээ өсгөхийг бодож гадагшаа явж байна. Татварын мөнгийг хулгайлдаг, үр дүнгүй зарцуулдаг хүмүүс эх үрсээ, энэ улсынхаа ирээдүйг бодоосой!
0 сэтгэгдэлтэй