Өвөрхангай аймгийн Хужирт сумын сумын харьяат малчин Р нь 18:00 цагт гэрээсээ мотоциклтой гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин 45 настай Р -ийг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 00:30 цагт тус багийн “Тариат” гэдэг газар гэрээс нь баруун зүгт 15 км-аас эсэн мэнд олжээ.
0 сэтгэгдэлтэй