728 x 90

Гран при шагналын эзэн Хонгор нутгаас тодорчээ

Гран при шагналын эзэн Хонгор нутгаас тодорчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянхонгор аймгийн харьяат, орон нутагтаа ажилладаг үсчин Б.Сэр-Од улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрөлд хоёр алтан медаль, нийт дүнгээр Гран при шагналын эзэн болжээ.

Тэрээр өмнөх жил тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд Монгол Улсын аварга үсчин болсон амжилтаа ийнхүү хоёр дахь удаагаа баталж байна. Б.Сэр-Одыг үсчний мэргэжилд татан оруулсан хүн нь түүний төрсөн эгч Б.Ууганцэцэг бөгөөд 2019 онд "Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн"-ээс мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан чадварлаг үсчин.

Өдгөө эгч дүүс Баянхонгор аймгийн төвд "Ууган баялаг" салоныг ажиллуулдаг байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ