Нүүсрний хэрэгт холбогдсон
улс төрчдөөс гадна төрийн албан хаагчид,
гааль, хилийн хяналтын ажилтнууд албан тушаалаа ашигласан гэдэг нь аудитын тайлангаар илэрчээ. ”Эрдэнэс Тавантолгой”
хувьцаат компани 2011-2017 оны хооронд Цанхийн зүүн хэсгээс 20.2 сая тонн
нүүрс, Цанхийн баруун хэсгээс 2013-2017 оны хооронд 14.6 сая тонн нүүрс
олборлосон байна. “Говь Хармагтай” ХК 105 рейс, “Би Эс Тур Транс” ХХК 913 рейс, “СHalco trading Hongkong
Co.,ltd 11 рейс,”Нао Хiang
Energy” ХХК 130 рейс хийсэн байна.
Эдгээр компани нь “Эрдэнэс Тавантолгой”ХК-тай тээврийн гэрээ бүртгүүлэлгүй
хулгайгаар нүүрс тээвэрлэжээ.
Нүүрсний гаалын бүрдүүлэлтийг
ГЕГ-ын улсын ахлах байцаагч И.Хишигбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны уурхайн хяналтын бүсийн эрхлэгч ах дүү нарын хамт оролцож хуурамч
бүрдүүлэлт хийн нүүрс гаргасан нь аудитын
дүгнэлтээр илэрсэн байна. Эдгээр компаниуд уурхайн амны үнээр буюу 81.6 ам
доллар авч, Ганц модны боомтод 158.6 ам
доллараар зарсан аж. 2016-2018 оны нүүрс
ачилтын мэдээллийн сангаас эдгээр компанийн мэдээлэл бичэлтүүдийг
утгасан нь тогтоогджээ. Б.Хишигбаяр
нь ГЕГ-ын дарга асан Б.Асралтын хүн
гэнэ. Сая энэ хэрэг нь аудитын тайлбангаар илэрч Б. Асралтын нэр гарахад
тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч ажилаа хүлээлгэн өглөө гэж хэвлэлүүд
мэдээлж байсан бол түүнийг үнэн хэрэгтэй энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа
тухай эх сурвалж мэдээллээ. Б.Асралтыг УИХ-ын гишүүн Сү. Батболдын хүн гэдэг бөгөөд
ковидын үед И-март компанийн бараануудыг ганцхан гаалиар оруулж ирж байсан гэх
яриа ч бий. Тэгвэл энэ удаа Сү.Батболдтой
холбоотой багагүй зүйлс
Б.Асралтай холбогдон сөхөгдөж байгаа бололтой.
0 сэтгэгдэлтэй