728 x 90

БНХАУ-д зорчоод ирснээс хойш амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөлөө

БНХАУ-д зорчоод ирснээс хойш амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөлөө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулан ХӨСҮТ-өөс зөвлөмж гаргажээ. Үүнд

  • КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
  • Амьсгалын замын халдарт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах.
  • Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.
  • Амны хаалтыг тогтмол зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авах

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:

  • Ханиалгах
  • 38C дээш халуурах
  • Толгой өвдөх
  • Хоолой өвдөх
  • Булчин үе мөчөөр өвдөх
  • Цээжээр хөндүүрлэх
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ