728 x 90

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй пауэрлифтингээр алтан медаль хүртлээ

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй пауэрлифтингээр алтан медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын пауэрлифтингийн анхдугаар тэмцээн Спортын төв ордонд арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 15 байгууллагын 250 гаруй тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн Мастер-1 ангиллын 120 кг-ын жинд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй алтан медаль хүртлээ. Тэрбээр тус жингийн хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 165 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн бөгөөд Т.Өсөх-Ирээдүй пауэрлифтингийн тэмцээнд анх удаа оролцож байгаа юм.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Элдэв 66.181.179.29
    10 сарын өмнө

    Ирээдүй ч бна шүү! Баяр хүргэе!

Шинэ мэдээ