728 x 90

Гурван настай хүү түргэн тусламжийн дугаарт залган ээжийгээ аврчээ

Гурван настай хүү түргэн тусламжийн дугаарт залган ээжийгээ аврчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана


 Оскар нэртэй гурван настай англи хүү ээжийгээ гэртээ ухаан алдаж унахад түргэн тусламжийн 999 дугаарт залган амийг нь аварчээ. Хүү тус дугаарт залгасан хойноо үйлчилгээний ажилтанд “Ээж унтаж байна” гэж хэлсэн байна. Ингээд эмнэлгийн түргэн тусламж очиж хүүгийн ээж Ионаг эмнэлэгт хүргэж, эмэгтэй бүрэн сэргэжээ.


Тэрбээр ухаан орсныхоо дараа хүү нь 999 дугаарт залгаж чаддагаар зогсохгүй тусламж ирсэнд өөрийгөө үнэхээр азтай нэгэнд тооцож буйгаа ярьжээ. Улмаар тэр “Хүүхдүүддээ ямар нэг аюул ослын үед хаашаа залгахыг зааж өгөх нь ямар чухал болох нь харагдаж байна” гэжээ. Хүү тусламжийн утсанд залгахад ажилтан, хүү хоёрын хооронд ийм яриа болжээ.


Ажилтан: Сюррэй мужийн цагдаагийн хэлтэс сонсож байна. Танд ямар тусламж хэрэгтэй вэ?

 Хүү: Сайн байна уу?

Ажилтан: Сайн байна уу. Ээж, аавынх нь аль нэг нь гэртээ байна уу?

Хүү: Үгүй ээ, би өнөөдөр ээжтэйгээ байна.

 Ажилтан: Чи ээж дээрээ очиж болох уу, ээж нь хаана байна?

Хүү: Ээж ээ, сэрээрэй.

Ажилтан: Ээж нь унтаж байгаа юм уу?

Хүү: Чи хэн бэ?

 Ажилтан: Би бол цагдаа. Чи ээждээ тантай цагдаа утсаар ярья гээд хэл дээ.

Хүү: Ээж ээ, тантай цагдаа утсаар ярья гэнэ ээ.

Ажилтан: Утсаа битгий таслаарай.

Хүү: Чи эргээд хүрээд ирэв үү?

Ажилтан: Тийм ээ. Чи ээжийгээ сэрээж чадав уу? Ээж чинь чиний хажууд байна уу? Утсаа тасалж болохгүй шүү, би чамтай ярилцах хэрэгтэй байна.

 Хүү: Чи эргээд ирсэн үү?

Ажилтан: Тийм ээ. Чи ганцхан ээжтэйгээ хамт гэртээ байгаа юм уу? Чиний нэрийг хэн гэдэг вэ? Намайг Эмма гэдэг.

Хүү: Намайг Оскар гэдэг.

Ажилтан: Сайхан нэр байна, Оскар. Чи ээждээ туслахаар явчихав уу гэхэд хүү цааш гүйх чимээ сонсогдон утас тасарчээ. Энэ гайхам түүх дэлхий нийтийг уяраагаад байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ