728 x 90

Буудлагын Дэлхийн цомын тэмцээнд О.Есүгэн наймдугаар байрт шалгарлаа

Буудлагын Дэлхийн цомын тэмцээнд О.Есүгэн наймдугаар байрт шалгарлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Азербайжаны нийслэл Баку хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн болж буй билээ. Өчигдөр 50 метрийн гурван байдлаас 60 сум буудах дасгалд О.Есүгэн 593 оноогоор гуравдугаар байрт шалгарч, финалд өрсөлдөх эрхтэй болсон. 

Энэ дасгалд Г.Нандинзаяа 577 оноогоор 58-д, эрчүүдийн ангилалд Н.Баяраа 584 оноогоор 37-д, Б.Эрхэмбаяр 581 оноогоор 51-д жагссан юм.

Шигшээд шалгарсан О.Есүгэн 406.6 оноогоор наймдугаар байранд орлоо. Энэ дасгалд дэлхийн гурван удаагийн аварга, Германы Анна Янссен алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Токиогийн олимпын аварга, Швейцарын Нина Кристен, хүрлийг БНХАУ-ын Хан Жа Ю зүүлээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ