728 x 90

Э.Амартүвшин СУИС-ийн хүндэт профессор боллоо

Э.Амартүвшин СУИС-ийн хүндэт профессор боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын ардын жүжигчин, “The Lyric’s Oscars” шагналын эзэн, Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Макбет” дуурь, "GALA CONCERT" тоглолтыг олны хүртээл болгов. Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг  дэлхийн тавцанд цуурайтуулан яваа түүний тоглолт Монголын үзэгчдэд нь хүлээлт үүсгэсэн халуун дотно тоглолт болж өнгөрсөн юм. Үүний нэг илрэл нь танхим дүүрэн хүн цуглаж, түүнд нижгэнэсэн алга ташилтыг харамгүй илгээж байв. Харин  өчигдөр /2024.03.11/ болсон тоглолтын үеэр түүнд СУИС-ийн хүндэт профессор цол олголоо. СУИС-ийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос түүнд хүндэт профессорын өргөмжлөлийг гардуулсан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ