728 x 90

“Сэтгүүлчдийн эсрэг зөрчил” сэдэвт хэлэлцүүлэгтэй

“Сэтгүүлчдийн эсрэг зөрчил” сэдэвт хэлэлцүүлэгтэй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: 2024 оны төсвийн талаар СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам нар сэтгүүлчидтэй уулзана..

10.00-13.00 цагт: НҮБ-ын байранд: “Сэтгүүлчдийн эсрэг зөрчил, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулжээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. 

-Улаанбаатар дахь Русский дом-д: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уламжлалт “Ворота в Азию-2023” үзэсгэлэн Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтаар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Утас: 9908-1347.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.

-Хүүхэлдэйн театрт Улсын драмын эрдмийн театрын хамт олон В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг тоглоно.

-Ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ойд зориулсан яруу найргийн “Дэмчогийн эгшиг” наадмын эхний шатны яруу найрагчдыг шалгаруулж байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ