Ажиглалтын мэдээгээр арванхоёрдугаар сарын 07-ны 05:00 цагийн байдлаар хүчтэй салхи, шуургатай байгаа аймаг, сумдын мэдээллийг хүргэе.
Баян-Өлгий аймгийн нутгаар салхины хурд түр зуур 13-26 м/с, Ховдын нутгаар 16-32 м/с, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрч салхилж байна.
Хамгийн их нь Говь-Алтай аймгийн Бугат суманд дундаж хурд 26м/с, зарим үед 34 м/с байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.
0 сэтгэгдэлтэй