728 x 90

Танзани улсад хөрсний гулгалт болж 47 хүн амиа алдаж, 85 хүн шархаджээ

Танзани улсад хөрсний гулгалт болж 47 хүн амиа алдаж, 85 хүн шархаджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Танзанийн хойд хэсэгт үерийн улмаас үүссэн хөрсний гулгалтаас болж 47 хүн амиа алдаж, 85 хүн гэмтэж бэртсэн тухай орон нутгийн албаны хүн мэдэгдэж, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэнэ гэж анхааруулжээ. 


Нийслэл Додома хотоос хойд зүгт 300 км-ийн зайд орших Катеш хотод бямба гаригт аадар бороо орсон гэж дүүргийн комиссар Женет Маянжа ням гарагт мэдэгдэв. Маянжа нэмж хэлэхдээ, энэ хавийн олон зам шавар, ус, нурсан мод, чулуунд хаагдсан байна.


 Төрийн телевизийн TBC-ээр цацагдсан зургуудад үерт автсан олон байшин, машинууд өтгөн шаварт дарагдсан байгааг харуулсан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ