728 x 90

Ногоон автобусуудыг буцаах боломжгүй гэв

Ногоон автобусуудыг буцаах боломжгүй гэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улсын төсвийн их хэмжээний хөрөнгөөр авсан ногоон автобусыг хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ асуудлаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан дараах байр суурийг илэрхийллээ.Тэрбээр “Ногоон автобусыг Улаанбаатар хот хүлээж аваагүй байгаа. Хуучин автобусны үнээр үнэлж авах ч юм уу, цаашид хэрхэн шийдэхийг бид одоо ярих боломжгүй. Шүүх шийдээгүй асуудлыг бид хөндлөнгөөс ярих боломжгүй.

Харин би 100 ногоон автобусыг буцааж гаргах боломжгүй гэж харсан. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Буцааж гаргахад ямар хэмжээний зардал гарах уу, вагонд ачиж хаана хүртэл аваачих нь ч тодорхойгүй” гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ