728 x 90

Эхийн амь насыг аварчээ

Эхийн амь насыг аварчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг Лүн сумын төвөөс 15 км зайд, цас зудтайд нутаглаж буй малчин айлд очиж нэгэн эхийн амийг аварсан байна. Эмч нар их хэмжээний цус алдаж байгаа, биеийн байдал маш хүнд, шокийн байдалтай байсан эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж эхийн амь насыг аварч чадлаа. Лүн сумын эрүүл мэндийн төв, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлгийн эмч Г.Баторгил, Эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, Мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүхочир нарын мэс заслын баг, 103 диспетчер сувилагч М.Өнөцацрал нар ажиллажээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ