Хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймгийн Бөхмөрөн суманд өчигдөр буюу 12 сарын 04-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг ОБЕГ-ын алба хаагчид өнөөдөр эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн өнөөдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд гурав, нийт дөрвөн гэр нурсан дуудлагаар тухайн сумдын ОБЕГ-ын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.
0 сэтгэгдэлтэй